PCR шинжилгээний хариу зөрүүтэй гарахаас сэргийлж, хөндлөнгөөс давхар хянана

"Хоёрдугаар сарын 11-13-нд 115 голомтод өргөтгөсөн шинжилгээ хийнэ"
Өргөтгөсөн шинжилгээг хэрхэн зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрдэмтдийн зөвлөл, тархвар судлаачдын зөвлөж буйгаар хоёрдугаар сард хөл хориог тогтоохгүй бол тохиолдлын тоо 6,000 орчимд хүрэх, нас баралт аажмаар нэмэгдэх хандлагатай байгаа тул хөл хорио тогтоох зөвлөмж өгсөн. Иймд 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тандалтын шинжилгээг зохион байгуулна.
Халдвар өртсөн хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй яваа иргэд байх магадлалтай тул хяналт тандалтын шинжилгээг зохион байгуулж байна. Түүнчлэн дархлаажуулалтыг эхлүүлэхээс өмнөх тандалт гэж ойлгож болно.
Улаанбаатар хотод нийтдээ 115 голомт бий. Үүнээс 30 голомт нь идэвхтэй хэвээр байна. Нийслэлд буй 115 голомтод 11, 12, 13-нд өргөтгөсөн шинжилгээ хийнэ. Нийтдээ 100 мянга орчим өрх хамрагдах тооцоолол бий. Эдгээр өрхийн шинжилгээний хариу хэрхэн гарахаас хамаарч цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөнө. Шинжилгээг байнгын 88 цэг, явуулын 100 цэгээр авна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ