Согтуугаар машин жолооодсон 51 иргэнд хариуцлага тооцжээ

Өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 12-13-нд шилжих шөнө цагдаагийн 102 дугаар 1115 дуудлага, мэдээлэл иржээ. 

Үүнээс гэр бүлийг хүчирхийллийн 162 дуудлага бүртгэгдсэн бол согтуугаар автомашин жолоодсон гэх зөрчил 51 байжээ.

Эдгээр жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байна.

Хэдийгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон байгаа боловч энэ төрлийн зөрчил буурахгүй байгаа аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ