ӨАБНУ коронавирусийн 1 сая тун вакциныг үйлдвэрлэгчид нь буцааж өгөх бодолтой байна

  ӨБАНУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын эхээр англи-шведийн “AstraZeneca” компаниас  ирүүлсэн тус компанийн  COVID-19-ийн эсрэг 1 сая тун вакциныг Энэтхэгийн ийлдэсийн хүрээлэнд буцааж өгөхийг хүсч байгаа ажээ.  
 “Economic Times” сонины хоёрдугаар сарын 16-ны дугаарт бичсэнээр, уг вакцин өвчний хүнд хэлбэр болон нас баралтаас сэргийлэхэд  хангалттай үр дүн үзүүлээгүйгээс гадна, хөнгөн болон дунд зэргийн явцтай өвчлөлийн үед шаардлагатай 50%-ийн  оронд  21,9%-ийн үр дүн үзүүлж байгааг туршилт харуулсныг ӨАБНУ-ын эрх баригчид тэмдэглэж байна. Ингэхдээ тус улсад зонхилж байгаа коронавирусийн 501Y.V2  штамм нь чухамхүү хөнгөн болон дунд зэргийн явцтай өвчлөл үүсгэж байгаа ажээ.   Ойрын долоо хоногуудад бас 500 мянган тун вакцин нийлүүлэх ёстой гэнэ.   
ӨАБНУ AstraZeneca вакцинаар иргэдээ вакцинжуулж эхлэхийг хойшлуулахаар шийдвэрлэснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Звелинит Мкизе саяхан мэдэгдсэнийг хэвлэлд дурдаж байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ