Өнөөдрөөс ХУД-ээс бусад бүх дүүргийн шинжилгээний цэг ажиллахгүй

"Нэг хаалга – Нэг шинжилгээ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт өчигдөр /2021.02.17/  явагдаж 120 мянган иргэнээс PCR  шинжилгээ авчээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.  Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ