Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй хатуу хөл хорионы дэглэм хоёрдугаар сарын 23-нд 06.00 цагаас эхлэн сулрахтай холбогдуулж, Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж,  аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхээ мэдэгдсэн. Ингэхдээ ажиллах аж ахуй, нэгж нь Засгийн газраас батлах журмыг мөрдөх ёстойг танилцуулсан юм. Тодруулж хэлбэл, Засгийн газар энэхүү нийтлэг журмыг хэлэлцэж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ