МҮЭХ-ноос цахимаар жагсаал хийнэ

Гэвч цар тахлын хүндрэлтэй энэ үед Засгийн газраас Нийгмийн зөвшилцлийн хэлэлцээрээс ухарч, НД-ын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж, энэхүү шийдвэрээ яаралтай эргэн залруулахын төлөө шийдвэр гаргагчид, УИХ-ын гишүүдэд хандан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлээд байгаа боловч одоог хүртэл тодорхой шийдвэр, бодитой хариу ирүүлээгүй байгаа юм.
Өнөөдөр энэхүү шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж, хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим хөдөлгөөн хэлбэрт шилжээд байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэхийг ёсоор шаардаж байна. Иймд иргэд, хөдөлмөрчид, залуус та бүхэн ирээдүй, ажил, амьдралынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ