Бассейн, сургалтын төвүүдэд хүүхдүүд хамрагдах боломжтой

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэл халдвар тархалтын 2-р зэрэг буюу өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Энэ үед уралдаан тэмцээн, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга /гэр бүлээс бусад/, диско баар, цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдээс бусад үйл ажиллагааг нээж буй.
Бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж байгаа энэ үед хүүхдүүд бассейн, сургалтын төвүүдэд хамрагдах боломжтой юм байна.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хүүхдүүд бассейнд явж болно. Бусад сургалтын төвүүдэд ч хүүхдийн нас заагаагүй. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэх суурь болж байна гэж ойлгож болно. Шууд ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэхэд эрсдэл бий учир хоёрдугаар сарын 23-наас хойш бэлтгэл хангах ажлууд бий” гэсэн тайлбарыг өглөө.
Маргаашаас үйл ажиллагаа нь нээгдэж буй газрууд тусгай журам, халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөх ёстой бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үүнд хяналт тавьж, зөвлөж ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ