С.Энхболд: Вакцин хийлгэсэн хүмүүст дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно

Эрүүл мэндийн сайд Энэтхэг улсаас авчирсан Астразенека вакциныг тариулж байгаа бөгөөд 28 хоногийн хугацаатай хоёр тунгаар тариулна.
"Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ