Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэж гомдол гаргажээ

Шүүгч нар болон АТГ-ын нэр бүхий ажилтнууд хөл хорионы үеэр уулзаж, биеэ үнэлэгч авсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэгт дурдагдсан шүүгчид болон хохирогч охидын өмгөөлөгч нар ТЕГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэдний өмгөөлөгч “Та бүхэн мэдэж байгаа. Баянзүрх дүүргийн тодорхой байрны орцны  2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгч, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нар нэр бүхий хүмүүсийн хамт гарсан байдаг. Дээрх бичлэгт цацагдаад байгаа албан тушаалтнуудыг прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд дагасан, тагнасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 21-ийн 13-т заасан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байгаа. Тийм учраас тухайн гэмт хэргийг шалгуулахаар өмгөөлөгчдийн зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа.  Бичлэгт дурдагдаад буй нэр бүхий эмэгтэйчүүд хууль зүйн туслалцаа авья гэж  өмгөөлөгч нарт  хандсан. Тухайн үйлчлүүлэгчдийн өгч байгаа мэдээллээр цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд маш олноороо амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж ирээд 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ хэрэг тулгаж, эрүү шүүлт хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзээд өмгөөлөгчдийн зүгээс НПГ болон УЕП, ЦЕГ-ын харъяа Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэст мөн гомдол гаргасан. ” гэв. Үүнийг дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цагдаагийн алба хаагчдад хандсан уу. Хүний эрхийг ямар байдлаар зөрчсөн гэж үзэж байна вэ?

-Бичлэг дээр дурдагдаад буй нэр бүхий эмэгтэйчүүдийн өгч байгаа мэдээллээр цагдаагийн албан тушаалтнууд Монгол Улсын Үндсэн хуулийн 13-ийн 10-т зааснаар хүн халдашгүй дархан байх эрхтэй. Гэтэл хүч хэрэглэсэн байж болзошгүй байдлаар тайлбар мэдүүлэг авсан. Энэ нь, иргэний болоод улс төрийн факт, Хүний эрхийн түгээмэл тунхагийг зөрчсөн, хүний нэр хүндийг гутаах болохгүй хуульт улсад бид амьдарч байна. Гэтэл орцны бичлэгийг нь үзээд хүнийг биеэ үнэлсэн гэдэг юм уу эсвэл албан тушаалтнуудын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсан гэж үзэж байна.

-Дансаар мөнгө шилжүүлсэн гэсэн асуудал яригдаж байна?

-Миний үйлчлүүлэгчийн өгч байгаа мэдээллээр тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол хүмүүсийн яриад байгаа шиг асуудал биш. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох байх. Хөл хорионы үед ийм явдал боллоо гээд байгаа. Үнэндээ цаг хуцагааны хувьд хөл хорионы үеэр биш нь тогтоогдож байгаа.  Шүүгч нараас мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Найз нараас нь мөнгө шилжүүлсэн юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ