Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 3112 хүн хамрагджээ

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтаа энэ  сарын 23-наас эхлүүлсэн. Улсын онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд КОВИД19-ийн халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа юм. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Астра зенека вакцинаар эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3112 хүнийг вакцинд хамруулаад байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ