"Хил гааль, эрчим хүч, харилцаа холбооны ажилчдыг яаралтай вакцинд хамруулна"

Улсын Онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд КОВИД19-ийн халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна. Тодруулбал, батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын албан хаагчид вакцинжуулалтад хамрагдах юм байна. Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэлсэн болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ