Өчигдөр ОХУ-аас ирсэн 51 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ

ОХУ-аас ирэх хүсэлт гаргасан иргэдээ өчигдөр татан авсан тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Тодруулбал, Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор өчигдөр 51 иргэнийг авчирсан байна.

Эдгээр иргэний 33 нь Монгол бол 18 нь манай улсад байнгын оршин суугч ОХУ-ын иргэн аж. 

Хүндэтгэн үзэх шалтгаантай 12
Бага насны хүүхэдтэй гэр бүл 2
Эрүүл мэндийн шалтгаантай 2
Өндөр настан 6
Оюутан 11
ОХУ-ын иргэн 18

ОХУ-аас ирсэн иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ