Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн системийн хөгжүүлэлт хийгдэж байна

"Хөдөө аж ахуйн бирж"-ийн үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд "Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем"-ийг бүрэн ашиглалтад оруулахаар зарим хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.
Блокчэйн технологи нэвтэрснээс хойш 2021 оны 02 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд биржээр хөдөө аж ахуйн гаралтай 6 төрлийн бараа, түүхий эдийн төрлөөр 140 удаагийн арилжаа зохион байгуулан 1376 хэлцлээр нийт 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Оролцогч талууд заавал биржийн байранд ирэх шаардлагагүй, интернеттэй орчинд орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг бий болгож буй тус системийн зарим хэсгийн хөгжүүлэлтийг энэ оны 3-р сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ