7460 хүнийг Ковид19-ийн вакцинжуулалтад хамруулжээ

ЭМЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд 7460 хүнийг Ковид19-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ нь нийт хамрагдах зорилтот бүлгийн 11,4 хувьд нь вакцин хийсэн гэсэн үг юм.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр, Астразенека вакцин тариулсан эдгээр хүмүүсийн 21,5 хувьд халуурах, толгой эргэх, артерийн даралт ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдсан ч 2-3 хоногийн дараа арилсан гэлээ.
Нийслэл хотод нийт 30 цэгээр дархлаажуулалт хийж байгаа бөгөөд 16 эрүүл мэндийн байгууллага хамрагджээ.
Вакцин хийлгэхэд анхаарах зүйл:
Сүүлийн нэг сард вакцин хийлгээгүй байх,
Халдвар хамгааллын дэглэм барих,
Согтууруулах ундаа хэрэглээгүй байх,
Дулаан хувцаслах,
СЭТГЭГДЭЛ БИЧИХ