Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ

Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаж, тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлаад буй. Тэгвэл тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ. 

Ингэхдээ хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна. 

Иймд энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхаарууллаа. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ