Ж.Байгалмаа: Covid -19 халдварын 67 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. 
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна" гэлээ. 
2021 оны гуравдугаар сарын 6-нд 29126 хүнд PCR шинжилгээ хийхэд 67 хүний хариу эерэг гарлаа. Үүний 63 нь Улаанбаатарт, 4 нь Төв аймагт бүртгэгджээ.
Иймд орон нутаг руу явах иргэд шинжилгээний хариугаа аваад замд гарахыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ