НОК: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

УДЭТ-ын "Анна Каренина" тоглолт үзсэн хүмүүсээс 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Маргааш буюу Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах байсан ч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.

Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин