Өнгөрсөн шөнө халдвар авсан нэг иргэн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллийн  үеэр халдвар авсан нэг иргэн өнгөрсөн шөнө нас барсан талаар хэллээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-д нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байсан нэг хүн нас барсан. Тухайн хүн коронавируст халдвар батлагдсан цагаас хойш 21 дэх хоног дээрээ эмчлүүлж байсан бөгөөд олон эрхтэний дутагдал, бөөрний дутагдал, сахарын хүндрэлээр нас барлаа" хэмээн ярилаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ