ЭМЯ:109 хүнээс коронавирусийн халдвар илэрч,5 хүний эх уурхай тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн дотор 109 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Ингэснээр батлагдсан тохиолдол 3481 болж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Дотоодын халдвар 2952 боллоо. Шинээр халдварын тохиолдол Улаанбаатар 96, Төв аймагт 7, Завханд 2 нэмэгдлээ.
Улаанбаатар хотын өвчлөл 2608 болсон. Сүүлийн 24 цагт 32 хүн эмнэлгээс гарсан байна.
109 хүний 104 нь ойрын хавьтал, 5 хүний эх уурхай тодорхойгүй байна.
Эх уурхай нь тодорхойгүй 5 хүний тухайд Чингэлтэй 6 хороо, СХД 12, 20, 35, ХУД 15 хороо байна.
Нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд 4, маш хүнд 3 байна. Улаанбаатарт сүүлийн өдрүүдэд халдварын тоо ихсэж, томоохон голомтууд нэмэгдэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ