Сэлэнгэ аймаг халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг түр хориглов

Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.Улаанбаатар хотод халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна.Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ