Өнөөдөр болох үйл явдлууд

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ. 

Оросын соёл шинжлэх ухааны төв /РЦНК/-д

11:00 цагт МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин болон РЦНК-аас хамтран ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчдын дунд зарласан "“Холын мэт ойрхон сансар: Ж.Гүррагчаа сансарт ниссэний 40 жилийн ой" зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчдад шагнал гардуулна. Тэргүүн байрт шалгарсан нэг сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах эрхийн бичиг гардана. 

АН-ын байранд 

11:00 цагт АН-ын 4:11 уулзалт болно. АН-ын удирдлагын багийнхан оролцож цаг үеийн асуудлаар баримт нотолгоотой мэдээлэл өгнө.

“Ардчиллын өргөө”-ний 5 давхарт 

12:00 цагт Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Э. Бат-Үүлд болон дунд шатны намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд АН-ын дарга С.Эрдэнэ үнэмлэх гардуулна. 

Бөхийн өргөөний үүдэнд

14:00 цагт “Хийморь реалити” шоу, бооцоот барилдаанд оролцож байгаа Улсын харцага цолтой найман бөх сайн дураараа допингийн шинжилгээ өгөх албан хүсэлтээ Монголын үндэсний бөхийн холбоонд хүргүүлж мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ