Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны айлууд усанд автжээ

Cонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийн есөн цэгт халиа, дошин хайлж, айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автжээ. Халиа дошин буюу булгийн эхээс ус гарах нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай юм. Тиймээс ажлын хэсгийнхэн усанд автсан айлуудын хашаа, гудамжны усыг соруулан, мөсийг зөөвөрлөж, даланг сэтэлж айлуудын хашаа руу оруулахгүйгээр урсгах арга хэмжээг авч байгаа аж. Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт 25, 26, 40, 42, 9 дүгаар хороог дагасан сав газар, гуу жалгын дагуу өвөл хуримтлагдсан мөс хайлж, урссан байдалтай байна. Халиа, дошин үүссэн хороодын нөхцөл байдлыг хянаж байсан ажлын хэсгийн гаргасан судалгаагаар тус дүүргийн хэмжээнд 156 өрх булгийн ус болон үер, шар усанд автахуйц бүсэд буужээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ