С.Амарсайхан:Xавьтагчид өөрсдөө хөөцөлдөж байж шинжилгээнд хамрагдаж байна

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө ХӨСҮТ-т ажиллаж, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцлаа. Ингэхдээ тэрбээр ХӨСҮТ-ийн дотоод зохион байгуулалт муу байгааг онцолж, анхааралдаа авахыг сануулав. 

С.Амарсайхан “ХӨСҮТ-ийн дотоод зохион байгуулалт муу байна. Мэдээллийн урсгалыг цахимжуулах хэрэгтэй. Сэжигтэй тохиолдол илрэхэд батлагдсан тохиолдлыг авч яваад, ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүй, иргэд өөрсдөө хөөцөлддөг тохиолдол гарч байна. Цаг алдах эрх байхгүй. Тандалт судалгаатай холбоотой ажлыг өргөжүүлж, хавьтлыг тодорхойлох арга хэмжээг шинэчлэх шаардлагатай. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй" гэсэн юм. 

Мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдварын өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. Бүртгэгдсэн 81 кластер байна. Үүнээс 21 нь хянагдаж дууссан. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй.  14 хоногийн дараа өдөрт 150-400 хүн халдварт өртөх эрсдэл 50 хувьтай байна. Учир нь Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байгаа" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ