Өнөөдөр улсын хэмжээн 103 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн дотор 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 3664 болж байна. Истанбулын онгоцоор ирсэн 1 иргэнээс халдвар илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол 422 болж байна. Дотоодын халдвар 3134 боллоо. Шинээр халдварын тохиолдол Улаанбаатар 102 болсон.

Улаанбаатар хотын өвчлөл 2789 болсон. Сүүлийн 24 цагт 60 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 2907 болов. 

11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. БЗД-ийн 6, 14, 25 дугаар хороо, СХД-ийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 10, 15 дугаар хороо байна. 

Нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 692, хүндэвтэр 41, хүнд 5, маш хүнд 2 байна" гэлээ.

 
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Нийслэлд нөхцөл байдал их хүнд байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөн тул та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай. 
Тусгаар тогтнолын ордонд халдвар тархаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус ордонд 66 тохиолдол бүртгэсэн мэтээр ташаа мэдээлэл тараажээ. Иймд залруулга хийж байна.  
Манай улсад нийт 81 халдварын кластер үүсжээ. Үүний 19-ийг хянаж дууссан. Одоо 41 идэвхтэй кластер байна. . УДЭТ-аас 113 халдвар илэрсэн нь идэвхтэй кластеруудын нэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ