Коронавируст халдварын эх уурхай тодорхойгүй 11 хүн байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан 103 хүнээс 92 нь ойрын хавьтал байна. Эдгээрийн 84 хүнд нь нэгдэх удаагийн шинжилгээгээр, 7 хүнд нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр, нэг хүнд нь гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүс нь БЗД-ийн 6, 14, 25, 26-р хороо, СХД-ийн 5-р хороо, ЧД-ийн 6-р хороо, СБД-ийн 1, 10, 15-р хороонд амьдардаг хүмүүс байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ