Ж.Байгалмаа: Томоохон хурал цуглаан зохион байгуулахгүй байх шаардлагатай байна

Халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд нийгмийн харилцаанд орохоо багасгахыг ЭМЯ-наас анхааруулж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Халдварын тоо маш их байна. Олон хүнийг хамрах голомтууд бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа багасгах шаардлага гарч байна. Ажил төрлийн уулзалт, гэр бүл найз нөхдөөрөө цуглахаас татгалзаж, цахимаар хийх, олон хүн цугласан газар очихгүй байх, фитнес спорт дугуйланд явдаг бол түр завсарлах зэргээр өөрийгөө эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна. 

Албан газрууд дотооддоо зохион байгуулалтаа хийж, олуулаа цуглахгүй байх, амны хаалтаа тайлахгүй байх хэрэгтэй. Томоохон хурал цуглаан зохион байгуулахгүй байх шаардлагатай байна. Агаар сэлгэлт сайн хийх хэрэгтэй." гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ