ЭМЯ:Коронавирусийн 169 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар нийт 3833 боллоо

Гуравдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 19,318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарлаа. Эдгээрээс 156 нь ойрын хавьтал.
Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин сууж байгаа байршлыг харахад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод байна.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3,303, үүний 2,958 нь Улаанбаатарт бүртгэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ