11 хүний халдварын эх үүсвэрийг тогоохоор ажиллаж байна

Сүүлийн 24 цагт 169 хүнээс ковидийн халдвар илэрлээ. Энэ нь өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 10-наас хойших, нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо. Улаанбаатар хот бүхэлдээ, Төв, Завхан аймгийн зарим сум голомт хэвээр байна. Сүүлийн 24 цагт эдгээр аймагт халдвар нэмж илэрсэнгүй.  

136 хүний эхний шнжилгээгээр халдвар илрүүлжээ.

ХӨСҮТ-ийн тархвар судлаачид 13 хүний халдварын эх үүсвэрийг олохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл халдвар авсан ч чухам хаанаас, хэнээс халдвар авсан нь тодорхойгүй 11 иргэн байгаа юм. Шинээр халдвар авсан иргэд нийслэлийн төвийн 6 дүүргийн оршин суугчид байна.   

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ