Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар 14-ний өдөр Говь-Алтай Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28метр хүрч хүчтэй шороон болон цасан шуутга шуурч, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. 

Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэх, зам, даваа цасанд боогдох, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хүний амь нас, эд хөрөнгөд аюултай нөхцөл үүсч болзошгүй байна. Иймд орон нутаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Цаг уур орчны шинжилгээний газраас Зам тээврийн хөгжлийн сайдад хүргүүлжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ