УОК:Даваа гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжинэ

Ковидын халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өчигдөр (2021.03.12) Улсын онцгой комиссын даргад уламжилсан ч Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг дэмжээгүй юм. Гэсэн ч Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын идэвхжил нэмэгдэж, өдөрт илрэх тохиолдлын тоо 100-гаас буурахгүй байгаатай холбогдуулан олон нийтийн хөдөлгөөнийг багасгаж, нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын Онцгой комисст дахин хүргүүлжээ.
Энэ дагуу өнөөдөр (2021.03.13) Төрийн ордонд хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж байгаа. Улбар шар түвшиний хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард хичээллүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Эрсдэлтэй байна. Одоогоор сургууль, цэцэрлэг хэзээ ажиллахыг хэлэх боломжгүй" гэдгийг мөн тодотголоо.\
СЭТГЭГДЭЛ БИЧИХ