“Гэгээн ертөнц” цэцэрлэгийн арга зүйч Б.Золзаяа:Хүүхдүүд маань “Багш, ангийн найзууд, цэцэрлэгээ их санаж байна” гэж хэлдэг

Нийслэлийн ХУД-ийн “Гэгээн ертөнц” цэцэрлэгийн арга зүйч Б.Золзаяа “Үндэсний хэмжээний СӨБ-ын теле хичээлээс илүү багш нарын тусгайлан бэлтгэсэн видео хичээлийг илүү үр дүнтэй байгаа.” Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн танхимын сургалт өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа билээ. Бүх шатны сургалт цахим, теле хэлбэрт шилжсэн энэ үед сургуулийн өмнөх насны хүүхдүүд маань хэрхэн хичээллэж, хэрхэн боловсорч байгаа тухай нэгэн ярилцлагыг Нийслэлийн ХУД-ийн “Гэгээн ертөнц” цэцэрлэгээс бэлтгэлээ.
-Улсын хэмжээнд 2-р сарын 1нээс бүх шатны сургалт цахим, теле хэлбэрээр эхэлсэн шүү дээ. Танай цэцэрлэгийн хувьд сурагчидтайгаа хэрхэн харилцаж сургалтаа үргэлжлүүлж байна вэ?
-Эцэг эхчүүдээс ажиглагдаж буй түгээмэл хандлага бол сургуулийн насны хүүхдээ теле хичээлд нь түлхүү анхаарлыг нь хандуулж, хянаж хичээллүүлж байгаа бол цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээлд тийм ч их анхаарал тавихгүй байна. Түүнд нь ар гэрийн тухайн үеийн нөхцөл нөлөөж байна, бага насны хүүхдийн дэлгэцийн хамаарал түүний хорт нөлөөнөөс бас сэрэмжилж байна, гэх мэтчилэн. Энэ ч үүднээсээ бид бүх салбарынхаа багш тус бүрийг чадвар дээр нь үндэслэн 1-р сард цахим хичээл бэлтгэх сурталтанд хамруулж анги тус бүр өөрийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ бэлтгэсэн. Фэйсбүүк болон Гүүгл мийтинг дээр бүлэг үүсгэн багштайгаа харилцан ярилцаж, тусгайлан бэлтгэсэн видео, анимэйшн-аар дамжуулан суралцах нь илүү хүртээмжтэй, үр дүнтэй байх арга юм. “Google meeting”-ээр багшынхаа царайг хараад хичээллэхэд илүү дуртай байдаг.” Цахим хичээлээр теле хичээлийн агуулгыг нөхөх үүднээс хэргэжүүлсэн ажил маань 88 хувийн үр дүнг өгөөд байна. Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлийг багш нь өөрийн биеэр бэлтгэж дүрсжүүлсэн нь бидний хөтөлбөрт нийцсэн үр дүнг өгч байгаад баяртай байгаа.
- Багш эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны тухайд тодруулбал ?
-Хүүхдүүддээ хичээлээ бэлтгэж хүргэхээс гадна, хэвлэмэл тараах матерал хүргэснээр сургалт илүү үр дүнтэй болж байна.” Сургалтын ихэнх хугацааг гар утас болон, компьютерийн дэргэд өнгөрөөх нь муу нөлөөг дагуулах учраас хөтөлбөрийнхөө 30 хувийг цаасан хэвлэмэл байдлаар тарааж байгаа. Үүнийг нь эцэг эхчүүд зөвлөж гүйцэтгээд даалгавраа зурагаар баталгаажуулан ирүүүлдэг. Хан-Уул, Баянгол дүүргийн салбар цэцэрлэгүүд маань сургалтынхаа байрнаас хэвлэмэл хичээлээ тарааж байгаа бол Чингэлтэй дүүргийн салбарын багш ажилчид сурагчидынхаа гэрээр явж биечлэн тарааж, үр дүнтэй нь танилцаж байгаа. Мэдээж халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих халдваргүйжүүлэлт хийж байгаа. Чингэлтэй дүүргийн хувьд хүүхдүүдийнхээ ар гэрийн байдлыг харгалзан үзээд багш нар цаг алдалгүй биечлэн тараах ажлыг эхлүүлсэн. Тодорхой хугацааг хөл хорионы дэглэмд гэртээ өнгрөөсөн хүүхдүүддээ хичээл сургалтыг нь огт тасрааж болохгүй гэж багш нар маань ярилцдаг. Эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ боловсролд маш их ач холбогдол өгч байгаа. Өөрийнхөө ангийг 3 жил дааж хичээллүүлж байгаа ахмад багш маань хүүхдүүдээ их санаж байгаагаа бидэнд байнга хэлдэг, тэднийхээ хичээлийг бариад л маскаа зүүгээд тэднийгээ зорьдог доо. “Багш, ангийн найзууд, цэцэрлэгээ их санаж байна” гэж бүгд хэлдэг.” Нийт 230 гаруй цахим хичээл сар гаруй хугацаанд бэлтгээд байна. Долоо хоногийн 5 өдөр нь фэйсбүүкт хичээлээ байршуулж амралтын нэг өдөр дүрс, царайгаа харан ярилцах маягаар хичээллэж байна. Үүнээс багш нарын ур чадвар мөн дээшлэж буй нь харагддаг. Тогооч, туслах багш, бүлгийн багш гээд хүүхдийн хөтөлбөрийн бүх хичээлийг бэлтгэн оруулсан цахим хичээлийн сан үүсч байгаа. Энэ нь цаашид ямарч онцгой нөхцөлд хичээллэх боломжийг бүрдүүлж байна.
- Хүүхдүүдийн маань чадамж цахим хичээлийн хугацаанд хэр нэмэгдэж байна вэ?
-Ер нь сургуулийн өмнөх насны хүүхэд сонирхолтой, дуртай зүйлдээ илүү чадваржиж хөгжиж байдаг. Бид балет, бүжиг, уран зургийн хичээлийг онцлогоо болгон хичээллэдэг. Бүжгийн хичээл бэлтгэн оруулсаны дараа бэлтгэл бүлгийн сурагчид маань багшийнхаа санаачлагаар цахим орчинд бүжгийн давалгаа үүсгэж анги хамт олноо уриалсан. Энэ нь тэдний идэвхи оролцоог бүрэн харуулж байсан. Багш тус бүр бүлэгтээ судалгаа хийж, аль хичээл юун дээр хоцрогдож байгааг нь гаргаад түүн дээрээ төвлөрч ажилласан. Хүүхдүүд маань теле хичээлээс илүү дүрсжүүлсэн анимэйшн, хичээлийг илүү сонирхож үзэж байгаа. Ирэх жил сургуульд орох шавь нараа сургуулийн өмнөх боловсролоо бүрэн эзэмшээсэй гэж хүсч ажиллаж байна. Бидний ажил, хичээл зүтгэл гайхмаар үр дүнг үзүүлсэнд маш сэтгэл хангалуун байгаа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан А.Сайханбаяр
Сэтгэгдэл бичих
5+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty
СЭТГЭГДЭЛ БИЧИХ