24 цагийн хугацаанд 122 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Дэд дарга Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 9410 шинжилгээ хийгдэж, 122 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 4083 болж байна. Дотоодын халдварын тоо 3551. Шинээр батлагдсан тохиолдлууд УБ-т 118 нэмэгдэж, нийт өвчлөл 3203 болж байна.

Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд 1 тохиолдол тус тус илэрсэн. Мөн Нурьсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнд коронавирус илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 424 болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ