Өнөөдөр Мьянмар, Өмнөд Судан, Конго зэрэг улсаас 145 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор:

  • Япон
  • АНУ
  • Мьянмар
  • Өмнөд Судан
  • Ардчилсан Конго
  • Тайландаас нийт 145 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Намуун, Ворлд Монголиа, Кентавр зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ