Улаанбаатараас Архангайн Хайрхан суманд очсон нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдлаа

Тус иргэнээс зургаа дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан бол гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу ч мөн эерэг гарчээ. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу явуулсан байна.
Дээрх иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, Мөрөн суманд аваачжээ. Тухайн иргэдэд PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь өнөөдөр гарах ажээ. Иймд холбогдох албаныхан иргэддээ сандралгүй тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, амны хаалтаа тогтмол зүүж, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ