Баруун бүсийн цахилгааны 216-р тулгуурыг амжилттай босголоо

Цаг агаарын таагүй үзэгдэл, хүчтэй шуурганы улмаас өчигдөр /2021.03.14, 00:00 цаг/ ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын 216 дугаар тулгуур хугарч унан, баруун бүс нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасарч, доголдол үүссэн.
Гэмтсэн шугамын сэргээн босголтын ажилд "ББЭХС" ТӨХК-ийн зургаан машинтай 34 инженер техникийн ажилтан, “Увс ЦТСүлжээ” ХХК-иас гурван машинтай 23 инженер техникийн ажилтан, нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.
Эдгээр мэргэжилтнүүд өнөөдөр "ББЭХС" ТӨХК, "УВС" ЦТС ХХК-ийн инженер техникийн ажилчид тулгуураа амжилттай босгож чадлаа.
Одоо травес угсрах ажил хийгдэж байгаа бөгөөд үргэлжлүүлэн технологийн ажлуудыг гүйцэтгэнэ. Газар дээр нь ажиллаж буй бригад хэрэглэгчдийг түргэн шуурхай цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой ажиллаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ