ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт хүлээн авч эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэлсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:

  • хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
  • сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.8-д заасан дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:

  • хууль зүйн өндөр мэргэшилтэй;
  • эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
  • сүүлийн таван жил шүүгч, эсхүл улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
  • шүүгчээр ажиллаж байгаагүй;
  • Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллахгүй байгаа;
  • шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа;
  • өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа;
  • прокуророор ажиллахгүй байгаа;
  • эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Нэр дэвшигчид бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр хүлээн авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ