127 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4 хүний эх уурхай тодорхойгүй

Өчигдөр улсын хэмжээнд 11,183 хүний сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохоилдол 4,120 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч эмнэлгээс гарсаар эдгэрсэн хүний тоо 3,083-д хүрэв. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 73 хувийг эзэлж байна.


Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,014 хүн эмчлэгдэж байгаагаас:

  • Хөнгөн-917
  • Хүндэвтэр-89
  • Хүнд-5
  • Маш хүнд-3 хүн байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ