Иргэд эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэв

Шинж тэмдэг илрэхгүйгээр коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс эсрэг биет тогтоох шинжилгээ өгөх эсэх, мөн эсрэг биет үүссэн хүн вакцин хийлгэх шаардлагатай эсэхийг талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.  

"Вакцин хийлгэх зорилгоор эсрэг биет үүссэн эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биет илрүүлэх шинжилгээ үнэтэй байдаг. Вакцинжуулалтын тухайд гэвэл тухайн хүн халдвар авч эдгэрснээс хойш 6 сарын дараа вакцин хийлгэх боломжтой гэж үздэг" хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судлагааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ