Мөнгө авсан гэх мэдээлэлтэй холбогдуулан таван шүүгчид мэдэгдэл хүргүүллээ

Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт тус бүр 10 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дурдагдсан шүүгч нарт өнөөдөр /2021.03.16/ мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийншүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар гэсэн таван шүүгчид хаяглажээ.

Мэдэгдэлд, шүүгчид нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа харамсаж байгаагаа илэрхийлж, энэ нь шүүхийн байгууллага, нийт шүүгчийн нэр хүнд, хараат бус байдал хөндөгдөж байгаа тул уг асуудал нь үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн хүсэлтээр шалгуулах, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгдчийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ