БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтооно

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас хатуу хөл хорио тогтоохоор болжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны нутаг дэвсгэрт 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох болсныг албаны эх сурвалж мэдээллээ. 

Үүнтэй холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр:

 
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ