Л.Месси дээд амжилт тогтоосоор

Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 27-р тойрогт "Барселон", "Уэск"-ийг 4:1-ээр хожжээ. Тоглолтын 13 болон 90 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг "мялаасан" Лионель Месси энэ улиралд 25 тоглолтод оролцож, 20 гоол оруулсан нь аж. 33 настай аргентин залуу ийнхүү 13 улирал дараалж 20 болон түүнээс олон гоол оруулсан анхны хөлбөмбөгч болсон байна. 2008/2009 оны улирлаас доод тал нь 20 гоол оруулж эхэлсэн түүний дээд амжилт нь 2011/2012 оны улиралд 50 гоол оруулсан явдал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ