Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн нэг хүн нас баржээ

Коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэн хүн хэлбэрээр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тодруулбал, эмчлүүлж байсан нэн хүнд хэлбэрээр өвчилсөн нэг хүн нас барсан байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан. 89 настай эрэгтэй, ХӨСҮТ-д 24 хоног эмчлүүлсэн. 16 хоногт нь эрчимт эмчилгээний тасагт байсан. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн. Амьсгалын дутагдал, артерын даралт, зүрх судасны архаг дутагдал, хавсарсан эмгэгтэй. Зүрх судасны дутагдлаар нас барсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ