Сүхбаатарын талбайн төв хэсгийг засварлаж, өнгийг сэргээлээ

Сүхбаатарын талбайн төв цэг, хөшөөний хойд талын хавтанг засварлаж өнгө үзэмжийг сэргээлээ гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.
Засгийн газрын 2011 оны тогтоол, шийдвэрээр Сүхбаатарын талбайд байрлах Их жанжин Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлдэх, талбайг боржин чулуугаар өнгөлөх, сэргээн засварлах ажлыг миний бие ЗГ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ биечлэн удирдан зохион байгуулж байсан.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн дарга Б.Мөнхцэцэг холбогдох албаныхан хөшөө болон хөшөөг тойрсон арслангуудын өнгө үзэмжийг сэргээж угаах, зориулалтын бодисоор технологийн дагуу хэрхэн өнгөлөх талаар заавар зөвөлгөө өгч орчны тохижилт, ногоон байгууламж зүлэгжүүлэлт хийх, хогийн сав, гэрэлтүүлгийг будаж шинэчлэх, явган замын хагарсан хавтангуудыг хэсэгчлэн засварлаж нөхөн цаашдын арчлалт хамгаалалтыг тогтмол хийж байхыг өнгөрөгч долоо хоногт үүрэг болгосон.
Үүний дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас талбайн төв цэг, хөшөөний хойд хэсгийн хавтанг сэргээн засварлалаа.


-145432-1267664760.jpeg)


СЭТГЭГДЭЛ БИЧИХ