Хатуу хөл хорионд орсон "Элизабет" хотхоны 16 давхараас хүн унаж нас барлаа

Хатуу хөл хорио тогтоогоод байсан БЗД-ийн 26 дугаар хорооны "Элизабет" хотхоны 16 давхараас 30 орчим насны эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өндрөөс хүн уналаа гэсэн мэдээлэл 12.24 цагт ирсэн. Удалгүй 3 минутын дараа 12.27 цагт үсэрчихлээ гэсэн дуудлага ирсэн. Хэргийн газрын үзлэг хийгдэж байна. 30 орчим насны эмэгтэй хүн байна" гэлээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ