Ж.Амгалан: БЗД-ийн 26-р хорооны хөл хориог өнөөдөртөө багтааж цуцална

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод байсан.

Тус хороонд хөл хорихтой зэрэгцэн хорооны Засаг дарга нь солигдсон юм. Иргэд үүнийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан хороон даргаа эргүүлэн ажилд нь томилохыг шаардан жагсаж байгаа билээ. Түүнчлэн БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд байрнаас хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иргэд хөл хориог цуцлахыг мөн шаардаад буй юм.

Тус хороонд УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан ажиллаа. Тэрбээр "Иргэдийн санал гомдлыг хүлээж авсан. Баянзүрх дүүргийн 26 хороонд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөртөө багтаан цуцална" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ