БЗД-ийн 26 дугаар хорооны нийт иргэдээс шинжилгээ авсаны дараа хөл хориог цуцлана

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд бүхэлд нь хөл хорио тогтоосон. Өнөөдрийн байдлаар тус хорооны 28 иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Зарим иргэний шинжилгээ хариу маргааш гарах юм байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар өнөөдөр тус дүүргийн нөхцөл байдалтай танилцсан.
Бүх оршин суугчийн шинжилгээний хариу гарч дууссаны дараа хөл хориог цуцлах, эсэхийг шийдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ