Өнөөдөр БГД-ийн 25 дугаар хорооны дараах байрны оршин суугчдаас шинжилгээ авна

Баянгол дүүргийн онцгой комиссоос мэдээлэл өгөв. Мэдээлэлд халдвар их бүртгэгдэж буй хорооны байруудад шинжилгээ авахаар болсон талаар мэдээллээ. 

Тодруулбал, БГД-ийн 25 дугаар хорооны "Голден парк" хотхоны 101-108 дүгээр байр, "Цоглог" хотхоны 201-203 дугаар байр, "Түвшин өргөө" хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавируст (Ковид-19) халдварын тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллана. 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй. Тиймээс оршин суугчдыг олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг БГД-ийн онцгой комиссоос уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ