Б.Чинзориг ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад буй “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг медалийн өнгөө хувиргах тулаанаа Тажикистаны Баходур Усмоновтой хийв. Тус тоглолтод манай боксчин өрсөлдөгчөө 4:1-ээр ялж финалд шалгарлаа.

Ингэснээр түүний хувьд манай улсаас боксын дэлхийн хоёр дахь аварга болох үгүйгээ эзэн орны Руслан Абдуллаевтай маргааш буюу Ням гарагт шийдвэрлэх тулаанаа хийнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин