"Майами Хит" гурав дараалж хожлоо

NBA-гийн "Дорно" бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт Майами хотын "Касейя Центр" болов. Энэ тоглолтод "Майами Хит", "Бостон Селтикс"-ийг 26 онооны илүү буюу 128:102-оор хожсоноор цувралыг 3:0-ээр тэргүүлж байна. "Бостон Селтикс"-ийн лидер Ж.Тейтум 14 оноо, арван удаа самбараас бөмбөг авч, хоёр удаа оновчтой дамжуулав. Харин талбайн эздийг 29 оноогоор нигери тоглогч Г.Винсент тэргүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин