Кино урлагийг дэмжих сангаас ₮1 ТЭРБУМЫН санхүүжилт олгожээ

Шил ажиллагааны хүрээнд Кино урлагийн сангийн зарцуулалтын мэдээллийг https://shilen.gov.mn/movie сайтад ил болголоо.

Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг,  кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй амьдрал, хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээл, чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан орчин цагийн Монголын кино бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Санхүүжилтийн дэмжлэг хүсэгч нь өөрийн төсөл, арга хэмжээнийхээ нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийн шийдвэрлэсэн байх ёстой аж.

Энэхүү санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлгүй юм. Санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

Кино урлагийг дэмжих сангаас нийт 8 компани, ААН, байгууллага болон гурван иргэнд нийт 1,071,200,000₮ санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал,

  • Иргэдийн цахим оролцоо, Ю Тийм тус бүр 240 сая төгрөг
  • Гурумедиа 120 сая төгрөг
  • Айсити 84 сая төгрөг
  • Цогийн наран 84 сая төгрөг гэх мэт мөнгөн дүнтэй санхүүжилтийг олгожээ.

Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс хүлээн авна уу.

Нэр Төсөл Нийт Дүн Шийдвэр Олгосон Он Эхлэх Огноо Дуусах Огноо
1 Иргэдийн цахим оролцоо "Кино нүүдэл сургалт" кино зохиол, кино төслийн сургалт ₮240 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 4/11/2023 9/22/2023
2 Ю Тийм "Амира" хүүхэлдэйн олон ангит кино ₮240 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 5/1/2023 4/1/2024
3 Гурумедиа "Зэ" уран сайхны кино ₮120 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 5/1/2023 11/25/2023
4 Айсити "Цагаан хадны өнгө" баримтат кино ₮84 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 5/1/2023 12/15/2023
5 Цогийн наран "Зундарь" уран сайхны кино ₮80 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 5/1/2023 6/15/2023
6 Хүлэгү пикчерс "Өмнөдийг зорих замд" уран сайхны кино ₮80 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 8/10/2023 11/1/2023
7 Баянжаргал Гарамханд "Алдагдсан өдрүүд" хүүхдийн кино ₮75,2 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 4/20/2023 6/1/2023
8 Жигжидсүрэн монголын кино институт "Алтан өргөө" олон Улсын кино наадам зохион байгуулах ₮56 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 4/11/2023 6/30/2023
9 Нарумимэйк ап "Наруим сургалт" киноны нүүр хувиргалтын эрчимжүүлсэн сургалт ₮40 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 5/1/2023 10/15/2023
10 Нямсайхан Тэмүүлэн "Хөг-жим тээгч" баримтат кино ₮32 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 4/20/2023 8/1/2023
11 Энэбиш Ган-Очир "Солонго" баримтат кино ₮24 сая Монгол Улсын Соёлын сайдын тушаал/зардал батлах тухай №А/78 2023 4/17/2023 12/1/2023
Нийт 1,071,200,000₮        

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ